Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн НАМЗХ, “Ахуй төсөл” төрийн бус байгууллага хамтран Ховд аймгийн Засаг даргын ивээл дор “Ховд-Залуу инженерүүдийн чуулган-2019” үйл ажиллагааг өчигдөр зохион байгууллаа.
Аймаг, орон нутгийн бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах, залуу инженерүүдийн харилцан сайн туршлагаа солилцох боломжийг бүрдүүлэх, тэдний хөгжлийн төлөөх үзэл бодол, санал санаачилгыг шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад хүргэх зорилгоор зохион байгуулж буй тус чуулганд салбар салбарт ажиллаж хөдөлмөрлөж буй залуучуудын төлөөлөл 150 гаруй залуу инженер оролцлоо. Чуулганаар эрчим хүч, барилга, зам тээвэр, харилцаа холбоо, мэдээллийн технологи, уул уурхайн салбарын хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, “Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ” ТББ-ын салбар, ур чадвартай залуу инженер судлаачдын зөвлөлийг байгуулсан юм.
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Хийж бүтээх өрнүүн хүсэл тэмүүлэл, сэтгэлгээний хурдаараа онцгойрч, ямагт шинийг эрэлхийлж байдаг Ховдын залуусын төлөөлөл 150 гаруй инженер залуус бүтээлч санаачилгаараа нэгдэн “Залуу инженерүүдийн чуулган”-аа зохион байгуулж байна. Ховд аймагтаа төдийгүй Монгол Улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан орон нутагтаа ажиллаж хөдөлмөрлөж буй залуусаас маань цаашдын хөгжлийн бодлого, аймаг орон нутгийн ажилд тусган хэрэгжүүлэх олон үнэтэй санаа, санаачилгууд гарна гэдэгт итгэлтэй байна. Ховд аймагт тулгамдсан олон асуудал бий. Төр дангаар бүх асуудлаа шийдэх боломжгүй. Төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх ажил олон бий.
Энд олон мэргэжлийн инженерүүд цугласан байна. Та бүгдийн санаачилга, мэдлэг туршлагыг авч асуудлыг шийдэх учиртай. Хотжилт, байгаль орчны нөлөөлөл, газар зохион байгуулалтын асуудлыг хэрхэн шийдэх үү гэдэг асуудлыг та бүхэнтэй хуваалцах ёстой. Ховд хот хөгжихийн хэрээр хүн ам нь нэмэгдэх хандлагатай байгаа. Аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд та бүхэн саналаа хэлэх хэрэгтэй. Ховд аймгийн хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтад инженерүүдийн оролцоо их юм. Иймээс асуудлыг сошиал орчинд шүүмжлэх бус гар бие оролцдог байх ёстой. Инженерүүд маань аливаа асуудалд санал, санаачилга гаргаж оролцоно гэдэгт итгэлтэй байна. Төрөлх нутгийнхаа өнөө цагийн болон ирээдүйн хөгжлийг тодорхойлох залуусынхаа цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье” гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
ene 1 shouchin gar bnaa
uuriin bodolgui ym shigee, er n bol uuruu gal aldaj ogtsorhoos zurh n bazalj yvdag bololtoi tiim uchiraas deerees n yu l gsen bolgoniig buruu zuv hamaagui onoo l avbol boloo gesen shig buraad neg l ih medlegtei hun shig tsarailaad hamar n hurtel ulaij montsoigood darga shinjteigiin yana aa yostoi l iljig unasan tolgoigui hun bh ym.
Ховдынхон ми овогтийн золбин хулгайчийгаа дахиад сонгох гээл хууртагдаж сууна уу