Өөрийгөө буудаж амь насаа хөнөөжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 27

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагт толгойн тус газраа буудуулсан эрэгтэй хүний цогцос олджээ. Энэ тухай тодруулбал, тус сумын нутагт байх Дөрөлжийн үзүүр гэх газарт Хөвсгөл аймгийн харьяат 26 настай эрэгтэй Г нь өөрийгөө буудаж амь насаа хөнөөсөн болох нь тогтоогджээ. Тэрээр ОХУ-д үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын  буу ашигласан байсныг эд мөрийн баримтаар  хураан авч шалгалтын ажиллагааг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт явуулж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаач эрэгтэй нь гэр бүлийнхэнтэйгээ үл ялих зүйлээс үүдэн маргалдаж, улмаар амиа хорлосон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(202.126.89.178) 2019 оны 12 сарын 28

uhej baih ni taarsan shaar ve. hereldej muudaltsaa l biz. ooriigoo alaad bhdaa yahav dee. ugui mon unegui amiaa

1  |  0
ZOCHIN(180.150.82.77) 2019 оны 12 сарын 27

ger buliinhen n ymar uudgui ym be.ter huniihee aashiig meddeg l bgaashdee...huurhiig...

0  |  0
hairan ami bagada(64.119.22.57) 2019 оны 12 сарын 27

ee chaawaasdaa

0  |  0
Top