Энэ сарын 22-ны өдөр нийслэлийн Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд өөрийгөө шатааж, түлэгдсэн иргэн хүргэгдэн иржээ.
Энэ хэргийн мөрөөр Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад, тус дүүргийн иргэн 40 настай эрэгтэй нь өөр дээрээ шатахуун асгаж, гал тавьсан байжээ. Хэргийн газраас шар айрагны шил болон шатахуун хийсэн төмөр сав зэргийг албаныхан хураан авсан байна.
Хэрэг гарах үед тэрбээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх бөгөөд амиа хорлох зорилготой байсан гэжээ. Одоогоор түүний биеийн байдал сайжирч, дүүргийн эрүүл мэндийн төвд үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )