Баярын өдрөөр нэг хүн зам тээврийн ослоор нас баржээ

2020 оны 01 сарын 02

Тээврийн цагдаагийн албанд баярын болон амралтын өдрүүдэд /12.31-01.01/ иргэдээс нийт 512 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам зам тээврийн ослын шинжтэй 433 дуудлага бүртгэгджээ.

Зам тээврийн ослын улмаас 1 хүн нас барж, 5 хүн гэмтсэн байана. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчлийг гудамж замын хяналт шалгалтаар илрүүлсэн бол 3 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогджээ. Тухайлбал: 12 сарын 31-ны орой 21:40 орчим ХУД-н 15 хороо Наадам центрийн баруун замд 45-50 насны эрэгтэйг улсын дугаар, марк тодорхойгүй автомашин дайрч ослын газрыг орхиж явсан. Тухайн иргэн ГССҮТ-д хүргэгдээд нас барсан. Тухайн хэргийг ТЦА-ны ЭЦХ-ийн алба хаагчид тухайн шөнө эрэн сурвалжилж 01 сарын 01-ны өдөр осол гаргасан тээврийн хэрэгслийг холбогдогчийн хамт шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top