Өнөөдөр “Формула-1” уралдааны домогт нисгэгч Михэль Шумахерын төрсөн өдөр тохиож байна. Михаэль 2013 оны 12 дугаар сарын 9-нд цанаар гулгаж байгаад осолд орж, хүнд гэмтсэнээс хойш зургаан жил өнгөрчээ. Түүний биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл байхгүй.
Михаэль Шумахерын амьдралын дүрэм
“Миний цусанд бензин байдаг. Дөрвөн настайгаасаа л би уралдаж эхэлсэн”
“21 настайдаа би анхныхаа их хэмжээний цалингаа авсан. Бэлнээр, том чемоданд мөнгөө хийгээд гэртээ харьж байлаа. Гэрбүл маань өрөнд ороод хэцүү байсан цаг. Чемоданаа аавдаа өгтөл тэр итгэхгүй байж билээ”
“Ялан дийлэхийн төлөө төрсөн хүмүүс байдаг. Харин надад энэ нь уйтгартай. Би бол өрсөлдөн тэмцэхийн төлөө төрсөн хүн”
“Айртон Сенна ослоор өөд болсны дараа би гэрээслэлээ бичих хэрэгтэй гэдгээ ухаарсан. Ингээд гэрээслэл бичсэн. Гэхдээ дараа нь гэрээслэл бичихийн тулд заавал “Формула-1”-ийн нисгэгч байх ёсгүй гэдгээ ойлгосон”
“Би Сеннагийн оршуулганд очоогүй. Учир нь хүмүүсийн өмнө үзүүлж болохгүй зүйл надад бий”
“Хэрэв гэмтэл эдгэсэн бол дахиж тэр гэмтлээ битгий дурс гэсэн дүрэмтэй би”
“Ээж минь нас барсан өдөр сэтгүүлчид надаас ярилцлага авах гээд гэрийн гадаа сахиж зогссон тэр өдөр би сэтгүүлчдэд дургүй болсон”
“Амьдралд үнэндээ ямар ч дүрэм байхгүй”
“Хурд бол эрх чөлөө гэдэгтэй санал нийлдэггүй хүн байдаггүй”
“Машинаар цагт 300 милийн хурдтай давхихад онцгой зүйл огт байхгүй. Гол нь энэ үедээ тэнэг юм л бодож болохгүй”
“Жирийн машинаар хотын гадна хурдан давхих нь уралдааны замд миний давхихаас хавьгүй илүү аюултай”
“Сайхан машин хурдан давхидаг”
“Адреналин уралдаанд байж болохгүй. Ээлжит тойрогтоо орж байхад чинь адреналин ялгарвал бүх юм муугаар төгсөнө. Тайван, хүйтэн хүн л амжилт олдог”
“Амьд домог гэдэг бол надад өгсөн хамгийн аймшигтай нэр”
“Миний гол мөрөөдөл бол ганцаардахгүй байх”
“Хүүхэддээ өгч чадах хамгийн том бэлэг чинь тэдэнтэй байх цаг хугацаа”
“Зорилгоо биелүүлсний дараа сэтгэл хоосрох үе байдаг. Гэхдээ үүний ачаар л чи дахин ялж чадна”
“Чи рекорд амжилтыг дараа нь хэн нэг нь эвдээсэй гэж л тогтоодог. Хэрэв үгүй бол чи өөртөө дурласан тэнэг”
“Найз чинь ялж байхад чи уурлаж байвал үнэндээ чи найзгүй гэсэн үг”
“Миний орлого цалингийн талаар гарсан цуурхалууд хэт их байдаг болохоор заримдаа би өөртөө атаархаж эхэлдэг”
“Хамгийн аймшигтай зүйл бол өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулж эхлэх”
“Хэнийг ч орлож болно. Намайг ч”
“Үхтэлээ итгэх хамгийн сайн найзууд минь машин”
“Надад итали загвартай герман машин таалагддаг”
“Бид бүгд цаг үеийнхээ бүтээгдэхүүн. Цөөхөн хэдэн хүн л цаг үеийнхээ илэрхийлэл болж чаддаг”
“Намайг домог биш хэзээ ч бууж өгдөггүй тэмцэгч гэж нэрлээсэй”
Сэтгэгдэл ( 1 )
Odoo Komiin baidlaasaa garaad Uhaan orson sanagdaj bn