Алтан бөмбөрцөг | “Шимэгч” гадаад хэл дээрх шилдэг кино боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Холливудын алдарт “Алтан бөмбөрцөг” наадмын 77 дахь удаагийн наадамд Өмнөд Солонгосын “Шимэгч” кино гадаад хэл дээрх шилдэг кино болсон байна.

Өмнөд Солонгосын кино урлагийн шинэ цагийн нэгэн төлөөлөл Бон Жон Хогийн найруулсан уг кино нээлтээ хийснээсээ хойш 129.7 сая ам.долларын ашиг олоод байгаа юм.

“Гаднын олон найруулагчдын хувьд нэр хүндтэй уг шагналыг хүртэнэ гэдэг бол үгээр хэлэхийн аргагүй зүйл. Маш олон гайхалтай кинонуудтай өрсөлдөөд энэ шагналыг хүртсэндээ баяртай байна” гэж найруулагч Бон Жон Хо ярьжээ.

Энэ удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын гадаад хэл дээрх кино төрөлд Францын хоёр, Испани, Америкийн тус бүр нэг кино өрсөлдсөн юм. АНУ-ын алдарт “Hollywood Reporter” сэтгүүл өнгөрсөн аравны шилдэг 100 киноны нэгээр нэрлэсэн нь “Шимэгч” кино чухамдаа ямархан цараатай кино болсныг илтгэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top