“Алтан бөмбөрцөг” 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд шилдэг найруулагчийн төрөлд өрсөлдсөн “1917” киноны найруулагч Сем Мендэс бүрэн хэмжээний киноны шилдэг найруулагч боллоо.
Шилдэг найруулагчийн төрөлд нэрт найруулагч Мартин Скорсезе, Жон Бон Хо, Тодд Филипс, Квентин Тарантино нарын шилдэг найруулагчид өрсөлдсөн юм. Ихэнх судлаачид Мартин Скорсезе болон Жон Бон Хо, Тодд Филипс нарыг шилдэг найруулагчийн төрөлд шагнал гардана гэж таамаглаж байсан билээ.
“Үнэхээр санаад оромгүй зүйл тохиолоо. Энэ танхимд цугларсан найруулагчид төдийгүй дэлхий нийтийн бүх найруулагчид ганцхан хүний сүүдэрт дарагдана. Тэр хүн бол Мартин Скорсезе. Энэ төрөлд өнөө цагийн домогтой өрсөлдсөн нь надад нэр төрийн хэрэг байсан. Баярлалаа” гэж найруулагч Сем Мендэс ярьжээ.
Сем Мендэс өмнө нь энэ төрөлд яг арван жилийн өмнө “Америк гоо үзэсгэлэн” киногоороо шилдэг найруулагч болж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )