Холливудын нэгэн цагийн шилдэг жүжигчин болох Бред Питт 77 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг туслах дүрийн шагналыг хүртлээ. Тэрээр Квентин Тарантиногийн найруулсан “Холливудад нэг удаа” киноны Клифф Бүүтийн дүрээр дээрх шагналыг хүртсэн байна.
Бред Питт “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг туслах дүрийн шагналыг 1996 онд “12 сармагчин” кинонд бүтээсэн дүрээрээ хүртэж байсан юм.
Харин 2014 онд продьюсерын хувиар “Алтан бөмбөрцөг”-ийн баримлыг хүртэж байсан билээ.
Энэ удаагийн “Алтан бөмбөрцөг” наадамд шилдэг кино зохиол шагналыг Квентин Тарантино хүртээд байна.
Сэтгэгдэл ( 2 )
Nudee oljee
Goe jujigchin shuu