Алтан бөмбөрцөг | Тарантино зорьсондоо хүрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Холливудын гадаад хэвлэлийн хорооноос зохион байгуулдаг “Алтан бөмбөрцөг” 77 дахь удаагийн наадамд нэр дэвшсэн “Холливудад нэг удаа” кино хөгжимт кино болон инээдмийн киноны шилдэг кино төрөлд шилдэг киноны шагнал хүртлээ.

Энэ удаагийн “Алтан бөмбөрцөг” наадамд ийнхүү Тарантиногийн кино гурван төрөлд “Алтан бөмбөрцөг” хүртээд байна.

“Энэ бол миний болон манай багийн хувьд маш том хүндэтгэл байлаа. Кино гэдэг бол зөвхөн үзүүлж, харуулаад өнгөрөх зүйл биш. Бас юм бодогдуулах ч албагүй. Зүгээр л бусдаас өөрөөр дүрсэлж харуулах ёстой” гэж найруулагч Квентин Тарантино ярьжээ.

“Холливудад нэг удаа” кино шүүмжлэгчдийн зүгээс чамгүй өндөр үнэлгээ авсан ч зарим жүжигчин, олны танил эрхмүүд Тарантиногийн хамгийн муу кино, арьс өнгөний үзлийг сурталдсан гэж шүүмжлээд байсан юм.

Өвөрмөц сэтгэлгээгээрээ алдартай Квентин Тарантино холливудын дэлгэцнээ 10 кино найруулсан бөгөөд “Холливудад нэг удаа” кино хамгийн их ашиг олсон хоёр дахь кино нь аж. Тус кино нээлтээ хийснээсээ хойш дэлхий дахинаас нийт 371 сая ам.долларын ашиг олжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top