Жүжигчин мэргэжлийн ур чадвар, гайхалтай авьяасаа хангалттай нотлон харуулсан Хоакин Финикс 77 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын уран сайхын киноны шилдэг эрэгтэй жүжигчин боллоо.
Тэрбээр ийнхүү зургаан удаа алтан бөмбөрцөгт нэр дэвшиж хоёр дахь удаагаа энэ шагналыг хүртэж байгаа нь энэ юм. Финикс одоогоос 14 жилийн өмнө нэрт дуучин Жонни Кешийн дүрээр уг шагналыг хүртэж байсан билээ.
“Надад итгэл хүлээлгэсэн Топп Филипс найруулагчид баярлалаа. Итгэлийг нь алдахгүйн тулд хичээж ажиллаа. Энэ бол манай багийн хамтын зүтгэл байсан. Гайхалтай найруулагч хамт олон байгаагүй бол энэ кино кино шиг кино болохгүй байх байсан юм” гэж Хоакин Финикс ярьжээ.
Хоакин Финикс өмнө нь Марвелын гурван ч киноны шалгаруулалтад орж байсан ч эцсийн байдлаар сонгож байгаагүй юм. Харин түүний бүтээсэн Жокерын дүр супер баатрын кинонд бүтээсэн түүний анхны дүр билээ.
Сэтгэгдэл ( 0 )