Энэ сарын 10-19-нд Австрийн Инсбрук хотод Өвлийн III наадам болно. Монгол Улсаас энэхүү /Winter World Masters Games/ наадамд тэшүүр, шорт трек, хоккей, гүйлтийн цана гэсэн 4 төрлөөр 36 тамирчин өрсөлдөнө.
Өнөөдөр тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо. Ёслолд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, УИХ-ын гишүүн, Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо /ММБТСХ/-ны хүндэт ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох, ММБТСХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Дэлхийн мастеруудын өвлийн II наадам 2015 онд Канадын Квебек хотноо болсон бөгөөд уг наадамд Монголын 20 гаруй тамирчид оролцож, 4 алт, 2 мөнгө, 5 хүрэл нийт 11 медаль хүртсэн билээ. Инсбрук хотноо болох энэ удаагийн наадамд 60 гаруй орны 3 мянга орчим тамирчин оролцоно гэж Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )