МИАТ компани хар тамхины хэрэгт холбогдсон нисгэгч Д.Булганхангайг чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 07

УИХ-ын гишүүн О.Баасанхүү оны өмнөхөн твиттер хуудсаараа дамжуулан МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн онгоцны нисгэгч хар тамхи хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд өгсөн билээ.

Энэ мэдээллийн мөрөөр хэвлэл мэдээллийнхэн тодруулж, МИАТ компанийн нисгэгч Д.Булганхангай нь МИАТ-ийн B373 онгоцны хоёрдугаар нисгэгч бөгөөд хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт нэр холбогдсон талаар мэдээлсэн.

Энэ асуудлаар МИАТ компаниас албан ёсны мэдээллийг өглөө.

МИАТ ТӨХК-ийн хэвлэлийн төлөөлөгч Б.Золжаргал “Тухайн хүн яг хар тамхи хэрэглэсэн эсэх нь тодорхой болоогүй. Хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэж таамаглаж, гомдол мэдээлэл өгсөн юм билээ. Түүнээс хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлж байгаа шиг нислэг үйлдэж байх үедээ хар тамхи хэрэглэсэн зүйл байхгүй. Тухайн үед нисгэгч амралттай байсан. МИАТ компанийн нисгэгч нь нислэг үйлдэх үедээ хар тамхи хэрэглэх ямар ч боломжгүй. Олон давхар хяналт, шалгалт давж байж нисгэгч нь нислэг үйлдэх зөвшөөрөл авдаг. Түүнийг хар тамхи хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй байхад хэрэглэсэн мэтээр дэвэргэсэн. Мөн УИХ-ын гишүүд улстөржүүлсэн ч зүйл анзаарагдлаа. Гэхдээ компанийн зүгээс асуудлыг нягтлах үүднээс Д.Булганхангайг ажлаас чөлөөлсөн байгаа” гэлээ.

Д.Булганхангай нь 2018 онд МИАТ компанийн зардлаар БНСУ-ын Сөүл хотод агаарын хөлгийн авран хамгаалах сургалтад хамрагдаж байсан гэх мэдээлэл бий.

Цагдаагийн байгууллагаас Д.Булганхангайд хэрэг үүсгэсэн эсэхийг тодруулахад, Монголын нутаг дэвсгэрт болсон үйл явдал биш учир шалгах нөхцөл үүсээгүй гэх тайлбар өгч байна. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123546(202.21.100.210) 2020 оны 01 сарын 08

za za ingeed l ongorno oo gadaad bxdaa xrgee xuleene end irexeeree enxiin tsagaan tagtaa bolno yag nogoo bogs ilech shig....

1  |  1
zochin(109.70.100.28) 2020 оны 01 сарын 07

Осолтой шүү

0  |  0
y(145.239.91.37) 2020 оны 01 сарын 07

U

0  |  0
hhh(145.239.91.37) 2020 оны 01 сарын 07

Y

0  |  0
zochin(145.239.91.37) 2020 оны 01 сарын 07

U

0  |  0
zochin(202.9.46.119) 2020 оны 01 сарын 08

германд шалгагдаж байгаа

2  |  0
Zochin(43.242.243.29) 2020 оны 01 сарын 07

осол хийчих хүнийг чөлөөлсөн дээр пизда

0  |  0
Shuuh(103.229.120.235) 2020 оны 01 сарын 07

Hereg hiisen hunee omoordog hudal meduuldeg ene muuhai yawdaliig yaj taslan zogsoonoo.uul hun ni gadaadiin nutag dewgser deer nisleg uildej yawhdaa har tamhi hereglesen ni ilersen gee biz dee..getel amaralttai baisan gene uu...yay daa galzuu mongolchud min..

0  |  0
..,(139.5.218.17) 2020 оны 01 сарын 07

”Амарч байхдаа болно ш дээ” гээд байнаа?

0  |  0
Top