УИХ нь найман байнгын хороотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд байнгын хороодын хуралдаанд оролцсон байдлаар нь УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээллийг нэгтгэсэн байна.
Өнгөрөгч сард буюу 2019.12.01-нээс 2019.12.31-ний өдрүүдийн байнгын хорооны ирцийн мэдээгээр УИХ-ын гишүүн С.Жавхлан, Б.Наранхүү нар байнгын хороодын хуралдаанд огт суугаагүй байна. УИХ-ын гишүүн С.Жавхлан ганц БОХХААБХ-нд харьяалагддаг бөгөөд өнгөрөгч сард тус байнгын хороо хоёр удаа хуралдахад эрхэм гишүүн өвчтэй, дотоод томилолттой гэсэн шалтгаанаар суугаагүй аж. Харин УИХ-ын гишүүн Б.Наранхүү АБГББХ, ӨБХ, ТБХ гэсэн гурван байнгын хороонд харьяалагддаг бөгөөд өнгөрөгч арванхоёрдугаар сард дээрх байнгын хороод зургаан удаа хуралдахад эрхэм гишүүн таван удаа шалтгаангүй тасалж, нэг удаа дотоод томилолттой гэсэн шалтгаанаар хуралд суугаагүй юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
Жавхлаан дуугаа дуул, суудал бүү бөглө. Бас худалдагдана, эх оронч царайлсан худлаа гар штэ