ОРХОН: Өрхийн эмнэлгүүд гэрээр үйлчилж ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Орхон аймагт томуу, томуу төст өвчины  тархалт энэ оны нэгдүгээр 7 хоногт амбулаторийн үзлэгийн  12.8 хувийг  эзэлж өмнөх 7 хоногоос 2.3 хувиар буурсан байна. Мөн түргэн тусламжийн  дуудлагын  22.8 хувь  буюу өмнөх 7 хоногоос 26.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Томуу , томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвүүдийг  уртасгасан цагаар ажиллуулж  үзлэг, оношилгоог  гэрийн эргэлтэд шилжүүллээ.

Мөн аймгийн Засаг даргын захирамжаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд  хүүхэд нь өвдсөн тохиолдолд тав хоногийн цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, шаардлагатай тохиолдолд амны хаалт зүүлгэж хэвшихийг эмч нар анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top