Сургууль, цэцэрлэгийн хөл хориог СУНГАЛАА

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Орхон аймагт томуу, томуу төст өвчний  тархалт амбулаторийн үзлэгийн 12.8 хувийг эзэлж байна. Мөн түргэн тусламжийн  дуудлагын 22.8 хувийг томуу , томуу төст өвчний дуудлага эзэлж байгаа аж. Иймд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр, цаашид өсөх хандлагатай байгааг харгалзан үзэж аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгүүдэд тогтоосон хөл хориог 2020 оны нэгдүгээр сарын 20 хүртэл сунгалаа.

аймгийн Засаг дарга өмнө нь захирамж гарган сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд хүүхэд нь өвдсөн тохиолдолд тав хоногийн цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээг аваад байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top