Дархан-Уул аймагт шинээр хоккейн мѳсѳн талбай өчигдөр /2020.01.08/ нээлтээ хийлээ. "Од" цогцолбор сургуулийн А, Б байрны дунд орон сууцны зориулалтаар олгогдсон байсан газрыг эзэмшигч иргэн тѳрд буцаан ѳгснѳѳр ѳвлийн спортыг хөгжүүлэх, хоккей сонирхогч хүүхэд багачуудын хүлээж байсан мѳсѳн талбайг ашиглалтад оруулжээ. Мөсөн талбай ашиглалтад орсноор хоккей, өвлийн спорт хөгжих, Дархан-Уул аймгийн хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх, спортоор хичээллэх боломж нэмэгдэж байгаа юм.
Мөсөн талбайн нээлтийн үеэр Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан “Монгол хоккейн холбоо 2019 онд багагүй бүтээн байгуулалт хийлээ. Шинэ талбайтай болсноор хүүхэд залуучууд эрүүл чийрэг бие бялдартай, хатуужилтай болох цаашлаад мөсний спортыг түгээн дэлгэрүүлэх, таниулан сурталчлах зэрэг олон давуу талтай юм. Энэ мөсөн талбай дээрээс эх орныхоо нэрийг өндөрт гаргах олон шилдэг тамирчид төрөн гарах болтугай" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )