Өнгөрөгч 2019 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил болон гэмт хэргийн шийдвэрлэлт нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.01.09/ Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Уг хуралд ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны дарга цагдаагийн хурандаа О.Зоригт, ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны Статистик мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, МБА-ны Захиргаа, хяналт шалгалт үнэлгээний хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ц.Энхбаяр, МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг, МБА-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Батмөнх нар оролцсон юм.
Мэдээллийн эхэнд ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны Статистик мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар өнгөрөгч онд гарсан хэрэг зөрчлийн тухай статистик мэдээллийг хүргэв.
ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны дарга цагдаагийн хурандаа О.Зоригт хэлэхдээ “Дээрх мэдээллээс үзэхэд улсын хэмжээнд гарсан гэмт хэрэг зөрчлийн тоо 13 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 23 хувиар буурсан. Мөн гэмт хэргийн илрүүлэлт 44.9 хувиар нэмэгдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо буурсан үзүүлэлттэй байна. Энэ үр дүн зөвхөн цагдаагийн албаны бус харьяа яам, салбар нэгжүүд, засгийн газрын бодлого шийдвэрийн үр дүн гэдгийг онцолмоор байна. Мөн өнгөрсөн жилийн хугацаанд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд нэгдсэн болон хэсэгчилсэн 800 гаруй аян өрнүүлсэн байна. Нэг хором, Unfriend гэх мэт нөлөөллийн аян зохион байгуулсныг давхардсан тоогоор 40 гаруй сая хүн дэмжиж хуваалцсан нь иргэд, олон нийтийн оролцоог харуулж байна” гэлээ.
Мөн энэ үеэр Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг олны анхаарал татсан зарим хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн болон шалгагдаж байгаа хэргүүдийн явцын талаар мэдээлэл өглөө.
Монголд мөнгө угаасан хэргийг эцэслэн шийдвэрлүүлэв
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Монгол Улсын иргэн Г, А, Х нар Нигер улсын иргэн Е-тэй бүлэглэж, 2018 оны зургаадугаар сараас эхлэн гадаадын таван улс дахь зургаан компанийн и-мэйл хаягийг хакердаж, төлбөр хүлээн авах компанитай ижил нэртэй 16 компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж 3.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг Монгол Улс руу шилжүүлэн авч мөнгө угаасан хэргийг илрүүлэн, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн.
Их хэмжээний сум улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шалгав
Монгол Улсын нэр бүхий иргэд байлдааны зориулалттай 7,400, ангийн зориулалттай 46,000 ширхэг сумыг улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан, бусдад зарж борлуулахыг завдсан хэргийг илрүүлж, шүүхээр эцэслэн шийдвэрлүүллээ.
Цэргийн алба хаагчийн амь насанд хүрсэн гэх хэргийг шийдвэрлүүллээ
Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дэх дугаар ангид цэргийн алба хаагч нас барсан хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад тус ангийн гурван алба хаагчийг холбогдуулан шалгасан. Дээр дурдсан алба хаагчдыг гэм буруутай гэж тооцон, ял шийтгэл оногдуулах шийдвэрийг шүүхээс өнгөрөгч оны арванхоёрдугаар сард гаргасан.
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг саатуулж, хүлээлгэн өглөө
БНХАУ болон ОХУ-аас гэмт хэргийн улмаас интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг илрүүлэн саатуулж, холбогдох улсад хүлээлгэн өгчээ.
БНХАУ-ын 800 гаруй иргэний хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна
Монгол, БНХАУ-ын иргэд бүлэглэн 800 гаруй хятад иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын цахим сүлжээнд нэвтэрч, бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний хохирол учруулан хууль бусаар олсон эд хөрөнгийг илрүүлж, АТГ болон ТЕГ-тай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэн Б.Болороогийн нөхөр амиа алдсан хэргийн ХАБ-ын дүгнэлтийг хүлээж байна
Сонгинохайрхан дүүрэгт иргэн А цахилгаан шатны хонгилд унаж нас барсан хэрэг гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу гэргий Б.Болороо нь хэргийн нөхцөл байдал удаашралтай байгаа гэх үндэслэлээр Ерөнхий сайд болон ЦЕГ-ын даргад шаардлага хүргүүлснийг хүлээн авч, одоо энэ хэрэг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газарт шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хэрэг дээр давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг хангаж, дүгнэлт гарчихсан. Одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр дүгнэлт гаргах чиглэлээр ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
M
Madonna