Хоёр жилийн хугацаанд 12.000 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийг Мөрдөн байцаах албанаас үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хэрэгт, Казахстан улсын иргэн М.Маратыг холбогдуулан шалгаж байсан ба тэрбээр мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан учир эрэн сурвалжилж байгаа талаар Мөрдөн байцаах албанаас мэдээллээ.
Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал энэ талаар “Сүүлийн үед сүлжээний гэмт хэргээс үүдэн маш олон иргэн хохирч байна. Тухайлбал, “Жи тайм” гэх Казахстанаас орж ирсэн сүлжээний гэмт хэрэг манай албанд шалгагдаж байна. Хэргээс үүдэн 11.734 иргэн хохироод байгаа ба эдгээр иргэд мэдүүлэг өгч, шалгагдаж байгаа. Сэжигтэн этгээд мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан учир интерполын чиглэлд болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд руу хүсэлт гарган шалгуулж байна. Харамсалтай одоогоор энэ иргэн олдоогүй байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор 6,9 тэрбум төгрөг, 400 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, гурван тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг барагдуулах зорилгоор битүүмжилсэн байгаа. Дээрх битүүмжилсэн эд зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх талаар дүүргийн шүүх, улсын Дээд шүүх, нийслэлийн прокурорын газар болон Улсын ерөнхий прокурор руу санал хүргүүлэн ажиллаж байна. Хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад битүүмжлэгдсэн хөрөнгийг хохирогч нарт олгох эрх зүйн орчин бүрдээгүй учраас холбогдох журамд өөрчлөлт оруулж байж хохирлыг барагдуулах боломж бий” гэлээ.
Сэтгэгдэл ( 9 )
Ингэж эрэл сурал болох л байсан юм бол яах гэж та нар оргуулсан юм бэ? Баривчлаад саатуулагдаж байсан хүнийг цагдаагийнхан л оргуулна биз дээ. Битүүмжилсэн хөрөнгө нь байсаар байхад иргэдийнхээ хохирлыг барагдуулаач ээ.
oorsdoo muu kazakiig tabij orguulchihood odoo imterpol ogood yahab dee.kazakstandaa ochiod bvgeed saihan bayn tansag amidarch chadanaa.. kazakuud yg barij ogoochee.. hen tusalsan be mongoliin tsagdaa hiliin tseregiinhen ch dee.. baynolgiigoor neg kazakiin pasportooor l garaad ybnaa oilgomjtoi ch dee.
Сүлжээнд орж, хөдөлмөрлөхгүйгээр мөнгө олно гэж шунасан тэнэгүүдэд, тэнэг байсных нь төлөө, буруу үлгэр үзүүлснийх нь төлөө арга хэмжээ авч, бүх мөнгийг улсын орлого болгож, түүгээр нь цэцэрлэг барьцгаая
...сэжигтэн оргон зайлсан..интерпол ...эрх зүйн гэрээтэй орнуудад хүсэлт гаргах...Харамсалтай нь олдоогүй байна. Дээд шүүх прокурорт санал хүргүүлсэн гэх мэт манж яриа худлаа байхаа......Үнэмшилгүй байна.
Миёоо чи харсан юм уу
Цагдаагийнхан өөрсдөө маратыг хил гаргаж өгсийм гэсэн
Манайхан л өөрсөдөө гадагш нь хуйвалдаад гаргачихсан юм биш үү