Б.Ууганбаяр: Залилагчид үнэтэй машин, 11-тэй дугаарыг гэмт хэргийн халхавч болгон ашигладаг

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 18

Монгол Улсын хэмжээнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал” аян өрнөж байгаатай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, Цагдаагийн ахмад Б.Ууганбаяртай ярилцлаа.


-Улсын хэмжээнд анх удаагаа залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян өрнөж байна. Энэхүү аяны тухай мэдээлэл өгөхгүй юу?

-Мөрдөн байцаах алба, Монголбанктай хамтраад улсын хэмжээнд анх удаа залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор “Ятгах тусам нягтал” гэх аяныг өрнүүлж байгаа. Яагаад энэхүү аяныг өрнүүлэх болсон бэ гэхээр 2011 онд жилдээ 600 орчим залилан мэхлэх гэмт хэрэг бүртгэгддэг байсан бол өнгөрөгч 2019 оны байдлаар 7000 гаруй залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна. Хэдийгээр бусад төрлийн гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлттэй байгаа ч залилан мэхлэх гэмт хэргийн гаралт, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол буурахгүй харин ч өсөх хандлагатай байгаа юм. Улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 16 хувийг залилах хэрэг эзэлж байна.

-Залилах гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл юу байна вэ?

-Гэмт хэрэг өсөх болсон шалтгаан нь нийгмийн сөрөг байдал, ялангуяа ажилгүйдэл, ядууралтай шууд холбоотой боловч нөгөө талаас Эрүүгийн хуульд залилах гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгож хуульчилсан нь Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа залилах төрлийн гэмт хэргийн тоо өсөх шалтгаан болж байгааг дурдах нь зүйтэй байх.

Хоёрдугаарт, иргэд амар хялбар аргаар, богино хугацаанд мөнгөө өсгөх, мөнгөтэй болох, хэрэгцээт ажлаа хурдан бүтээх, төрийн үйлчилгээг буюу виз, тендерийг хялбар аргаар, өөрт ашигтай байдлаар авах гэх мэт хүсэл эрмэлзэл их байгаагаас нөлөөлж байна гэж үзэж болно.

-Иргэдийн дунд аль нэг улсын виз гаргуулах гэж бусдад мөнгө өгч алдсан тохиолдол маш их байдаг. Ер нь залилагч нар юу амлаж бусдыг хохироодог юм бэ?

-Ерөнхийдөө виз гаргах, тендер авч өгнө гэж бусдыг залилдаг. Сошл болон зар мэдээ сонинд виз гаргаж өгнө гэсэн асар олон зар байдаг. Гэтэл Монгол Улсад албан ёсны виз гаргадаг эрх бүхий байгууллага бол тухайн улсын элчин сайдын яам болон яамны төлөөлөгчийн газар л байдаг. Гадаадад ажиллах хүч илгээх төв гэж манай улсад байхгүй. Ганцхан эрх бүхий газар нь Хөдөлмөрийн яам. Тэгэхээр иргэд үүнийг ерөөсөө ойлгохгүй хувь хүнд хандаад мөнгөө өгчихдөг. Энэ хүн миний өмнөөс яваад бичиг баримт бүрдүүлээд, визийг маань гаргаад өгчихнө гэж буруу ойлгоод, хялбарчилж байгаад алддаг. Гэтэл залилагч болохоор цаанаа нэг хүнээс таван сая гэх мэтээр маш олон хүнээс мөнгө аваад өөрийнхөө визийг гаргуулаад аль нэг улс руу зугтчихдаг. Ийм маш олон жишээ байдаг. Ингэхээр иргэд өөрсдөө хохироод үлдэж байгаа юм.

-Иргэдийн хохирлыг барагдуулах, энэ төрлийн хэргийн холбогдогч нарыг илрүүлэх тал дээр цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж байна вэ?

-Залилан мэхлэх гэмт хэрэг бол бусад гэмт хэргээс онцлогтой байдаг. Маш олон хохирогчтой. Нэг хүн цаанаа давхар хохирогчтой байдаг. Нэгдүгээр тухайн иргэний гэр бүл хохирно, өөрөө санхүүгээрээ хохирно, хөлс хүчээ гаргаж цуглуулсан хэдэн төгрөгөө залилагч нарт алдсанаар тухайн хүний амьдралын баталгаа алдагдаж эхэлдэг. Санхүүгийн алдагдалд орсноор тухайн хүн алдагдлаа нөхөхийн тулд дээрэм, хулгайн гэмт хэрэг гэх мэтэд холбогдох нөхцөл байдал байдаг.

Ер нь бол цагдаагийн байгууллага иргэн хүний хохирлыг барагдуулах шууд чиг үүрэггүй байдаг. Хүмүүс залилуулчихлаа, цагдаад хандлаа. Цагдаа мөнгийг нь гаргаад өгөх юм шиг боддог. Нэг иргэн залилууллаа гээд гомдол гаргахад, цагдаагийн байгууллага холбогдогч этгээдийг олж тогтоогоод тайлбар, мэдүүлэг авч залилсан эсэхийг тогтооно. Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг бол хохирсон иргэний эрхийг сэргээх юм. Хохирол нөхөн төлөгдөх нөхцөл бололцоог хангаж өгдөг. Залилагч этгээдийн нэр дээр байгаа хөрөнгийг битүүмжилж хурааж аваад, хэргийн хамт шүүх рүү явуулдаг. Шүүх хэргийг хүлээж аваад, иргэний хохирлыг тогтоож, залилагчийн хөрөнгийг худалдан борлуулсны үндсэн дээр хохирлыг барагдуулах шийдвэр гаргадаг. Иргэний хохирлыг эцэслэн нөхөн төлүүлэх байгууллага бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага байдаг.

-Сүлжээний бизнест элсэн орж хохирсон иргэд мөн маш их байдаг шүү дээ. Ер нь залилах гэмт хэргийн улмаас иргэд хэдэн төгрөгийн хохирол амссан байна вэ? Энэ төрлийн тоо баримт байна уу?

-Олон нийт бол “Жи тайм” гэх сүлжээг сайн мэддэг. Гэтэл үүнээс гадна залилан мэхлэх зорилготой маш олон сүлжээ байна. Одоо дүүргүүдийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа нэр бүхий хэд хэдэн сүлжээ байгаа. Иргэд бол сүлжээгээр амар хялбараар хурдан хугацаанд мөнгө олох сонирхолтой байгаагаас үүдэж байна.

Залилан мэхлэх гэмт хэргийн улмаас өнгөрөгч 2019 оны байдлаар буюу нэг жилийн хугацаанд нийт 16 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн статистик мэдээлэл байдаг.

-Залилагч нар байсаар л байна. Харин эдгээр хүмүүст ямар ял шийтгэл оногдуулдаг юм бэ?

-Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн илрүүлэлт тодорхой хувиар өсөж байгаа. Хэргийн холбогдогч нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон бол бид хуулийнхаа дагуу ял шийтгэл хүлээлгэхээр шүүхэд шилжүүлж ажилладаг. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 2-8 жилийн хорих ял онооно гэж хуульд заасан байдаг. Энэ төрлийн хэргийн шийдвэрлэлт, цагдаагийн байгууллагаас шүүхэд шилжүүлж байгаа хэргийн тоо ч мөн өсөж байгаа. Тиймээс залилах гэмт хэрэг гараад байгаа учраас бид урьдчилан сэргийлэх тухай ярихаас өөр аргагүй болоод байна.

-Залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэд яах ёстой юм бэ?

-Залилагч нар байсаар байгаагийн учир нь залилуулдаг хүмүүс, зах зээл нь байна л гэсэн үг. Тэгэхээр иргэд маань өөрсдөө мэдээлэлтэй байж, аливаа мөнгө санхүүгийн асуудалд маш хянуур хандах хэрэгтэй.

Залилагч нарыг шууд таних ямар ч боломжгүй байдаг. Үнэтэй машин унаад, 8811, 9911 гэх мэт дугаарууд барьчихсан, тантай харьцахдаа маш соёлтой боловсон харилцана. Тантай харилцаж байх явцдаа танд ямар ашиг сонирхол байгааг мэдээд итгэл төрүүлэхүйц ярьж итгүүлдэг. Ингээд таныг мөнгө авсныхаа дараа хэсэг хугацаанд шалтаг шалтгаан ярьж цаг хожиж байгаад утсаа салгаад сураггүй болдог. Залилуулсан иргэн цагдаад хандаад тухайн хүний утасны дугаар, машиныг шалгахад түрээсийн байр, дугаар, байх жишээтэй. Энэ үнэтэй эд зүйл, дугаар нь халхавч буюу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зүйл байдаг. Эцэст нь иргэн маш удаан цаг хугацааны дараа залилуулсан гэдгээ мэддэг.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bolor(202.126.89.58) 2020 оны 10 сарын 31

Yag unen

0  |  0
Hohirogch(192.82.65.157) 2020 оны 10 сарын 31

Herev Adyasuren chi eniig unshij bgaa bol chi ch estoi jogiin garbndaa gadaadad udaan amidrahiig chine harna aa

1  |  1
Deer(64.119.25.67) 2020 оны 10 сарын 31

Zalilagch nar viliin vree daaxgui tyn ydaxguu chadxiine do vr xvvxed n ch irex 29n vereeree tamiin togoond orj vxdeg ym

1  |  1
Zochin(202.126.89.145) 2020 оны 10 сарын 31

manai oron bol jijighen oron zallin hiigeed ybah gazar baihgui mongolin tsagdaa bol heniigch olj chadna daanch hergiig ydaan shiidverlene mun shuuh gj gemt hergiig mash ih uuhshuulj tolgoigin ileed ybuulchihna ingeheer davraad bg um tsagdaa bol cain ileruulene cain ajillaj bg

3  |  3
Зочин (192.82.69.21) 2021 оны 08 сарын 03

Энэ усан онгоцоор аялуулна гэсэн сүлжээ бүр хөдөө явж байна. Эхлээд элсээд доороо хүн элсүүлнэ, элссэн хүний тоогоор цалингаа авна, сар бүр хураамж гээд чамгүй мөнгө . Өгсөн хзн хаана нэг газар өөр хүний орлого болоод. Мөнгө өгсөн хүнд гэрчилгээ гэж оронд нь өгнө. Аялалдаа гарна гээд хүлээгээд л бн даа хөөрхий

2  |  1
Жаргалан(202.21.109.153) 2021 оны 09 сарын 05

Ууганбаяраа миний дүү дарга нарын зараалаар сайхан сэтгэлтэй сайн хүмүүс рүү дайраад байвал дээрээс үл үзэгдэх хүч хараад л байгаа ш дээ

6  |  4
зочин(150.129.140.65) 2021 оны 08 сарын 03

Одоо бас нэг газар авсан зүйл байна. Усан онгоцоор аялуулна гээд. Эхлээд өөрөө элсээд доороо хүн оруулаад цалин авна бас гадагшаа хямд аялана гээд. орооч гэсэн хүмүүс их байна лэ шүү хүмүүс ээв шалгадаг газар нь бас шалгах хэрэгтэй

3  |  1
Анха(103.229.121.179) 2020 оны 10 сарын 31

Залидагчын технилог юм бүхнийг чадна том дарга нарыг танина гэнэ хөрөнгө чинээгээ ярина үнэтэй архи ууна аймаар төлөвлөгөө ярина мөрөөдлийн зохиомол кино үзүүлнэ үнэтэй бэлэг өгнө үнэтэй газар дайлана томчуудын хажууд авхуулсан зураг үзүүлнэ энд тэнд найр наадам их хийнэ том том шагнал амлана бусдын нүдэн дээр асар үнэтэй зүйлийг бусдад бэлэглэнэ голцуу утас нь унтраалттай байна дараань би гадаадад явж бгаад гэж гөвөнө гэнэ их хөрөнгө хаанаас гардаг вэ тэнэг хүмүүсээс залилж авсан мөнгө шүүдээ

3  |  1
Анар(103.229.121.179) 2020 оны 01 сарын 20

Залилагч нар урд нь байсан ирээдүйд ч байсаар байх болно монгол хятад гэхгүй бүх хүнд амар хялбар аргаар богино хугацаанд асар баян болох хүсэл шунал байгаа цагт шулуулсаар л байх болно юу ч хийгүй байж байгаад баяжина гэдэг буруу үзлээсээ салах хэрэгтэй

5  |  0
лам гуайн нулмис(103.229.123.82) 2020 оны 01 сарын 18

дэлхийн хамгийн зальтай хүмүүс болсон уу

1  |  0
Top