Мэргэжлийн сүмогийн дээд зиндааны бөх Ишиүра макүшитагийн Хоокахо нар Миягино дэвжээний барилдааны бэлтгэл дээр гар зөрүүлсэн хэрэг энэ сарын 4-нд гарсан талаар бид мэдээлсэн билээ.
Нэг нэгнээ дохёноос түлхэж гаргасан хойноо ч нэмж нэдрэн, ялагдсан нь хариу өвдөглөж, сүүлдээ зодоон болж хувирсан тул их аварга Хакүхо зогсоосон юм.
Миягино ояката хоёр бөхөд хатуу сануулга өгөөд болсон хэргийн талаар Сүмогийн холбоонд мэдэгдсэн юм. Холбооноос Миягино дэвжээний бэлтгэл дээр болсон зүйл тул холбооноос шийтгэл хүлээлгэхгүй гэдгээ мэдэгдэж байсан ч олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн шаардлагаар шийтгэл оноохоос өөр аргагүй болсон.
Өнөөдөр /2019.01.09/ Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, макүүчи зиндааны бөх Ишиүрад сануулга өгч, нэг сарын цалингийн 20 хувийн торгууль оноосон бол Хоокакход сануулга өгөөд Миягино оякатад гурван сарын цалингийн 20 хувийн торгууль оноолоо.
Сэтгэгдэл ( 1 )
Зодооныг салгасан гээд Хакүхог торгох байх аа даа