Г.Тэмүүлэнд төрсөн өдрийн мэнд хүргэе, ОРОЙ АРГА ХЭМЖЭЭТЭЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.01.10/-ийн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төржээ. УИХ-ын гишүүдийнхээ нэрийн өмнөөс баяр хүргэе, орой арга хэмжээтэй” хэмээн гишүүдэд инээд бэлэглэв.

Үүний дараа УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн мэхийн ёсолж талархал илэрхийлж байгаа харагдлаа.

Чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top