Н.Энхболд: Хулгайчид жилд 12 тэрбум төгрөгийн мал хулгайлж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.01.10/-ийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй өсөж байгаа төдийгүй энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь өөрийн үйдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухаарах боломж олгохгүй байна. Түүнчлэн олон тооны мал гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоор тооцож ял хүндрүүлж байгаа нь учир дутагдалтай  тул энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, зохицуулалтыг боловсронгуй болгох, бусдад ял завших боломжийг гаргахгүй байхаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж хуулийн төслийг боловсруулжээ.

Өнчин ишиг хулгайлсан ч гэмт этгээдэд зохих ял шийтгэлийг эдлүүлж, малын хулгайн гэмт хэрэгт зөвхөн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулдаг зохицуулалт оруулахаар хуулийн төсөл санаачлагч болон Ажлын хэсэг үзсэн талаар мөн тэмдэглэсэн юм. Эрүүгийн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд 8 бог, эсхүл 2 бодоос дээш мал хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн этгээдэд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, 1 бог хулгай хийвэл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан байна.

Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр өнчин ишиг хулгайлсан байсан ч хорих ялаар шийтгэнэ. Бусдын олон тооны мал хулгайлсан, бүлэглэсэн бол 2-8 жил хорихоор болж байгаа. Ганцаараа хулгайлсан тохиолдолд 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорино. Мал хулгайлахдаа портер машинаа ашигласан бол хүндрүүлсэн нөхцөлд тооцож, машиныг хураана” хэмээн тайлбарласан юм.

Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд “Эрүүгийн хуульд малын хулгайтай холбоотой ял шийтгэлийг хүндрүүлж байгааг дэмжиж байна. Жилдээ илэрч байгаа болон илрэхгүй байгааг хэргийг тооцоход малын хулгайчид 12 тэрбум төгрөгийн мал хулгайлж байна. Энэ бол их тоо. Сая төгрөгөөр нэг цагдааг цалинжуулаад хөдөөд ажиллууллаа гэхэд улсын хэмжээнд 1000 цагдаа ажиллуулах боломж байна. Тиймээс хулгайгаас урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагтай хамтран зохион байгуулах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.48) 2020 оны 01 сарын 12

Ali ch torliin hulgaich narig yalgalgvi shiitgeh heregtei. Ter dundaa toroos hulgailsan nohdvvdiig buudaj alah heregtei,.

0  |  0
Zochin(64.119.18.133) 2020 оны 01 сарын 12

МАЛЫН ХУЛГАЙЧИДЫГ ИНГЭЭД ЯЛЛАХ ХУУЛЬ ГАРГАДАГ БАЙЖ НЭГ ӨНЧИН ИШИГ ХУЛГАЙЛСАН Ч 6 САРААС ХОЁР ЖИЛИЙН ЯЛ АВДАГ ХУУЛЬТАЙ БОЛЛОО. ЭНХБОЛД САЙДАА МАЛЫН ХУЛГАЙЧИД 12 ТЭР БУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛДАГ ГЭЖ ТА ЯРИЖ БАЙНА . УЛС ТӨРЧДИЙН ХУЛГАЙЛСАН 12 ИХ НАЯДЫГ ТА ЯАГААД ЯРИДАГГҮЙ АМАА ХУМХИАД ЯВААД БАЙДАГ ЮМ.ТА ЭНЭ ТОМ САЛБАР УДИРДАЖ БАЙГАА ХҮН ШУДАРГА АЖИЛЛАЖ ЧАДАЖ БАЙГАА БОЛОВ УУ . ЭРГЭЛЗЭЭТЭЙ Л БАЙНА.

0  |  0
зээээ(66.181.185.209) 2020 оны 01 сарын 12

Зах зээлийн Ардчилсан Нийгэмд шилжснээрээ евег дээдсийн бий болгосон нийгэм журам Амьдрал Ахуйн хунлэг ес зуй хумуужилтэй Уламжилалт Монгол Улсыг ундсээрээ хегжих Газар нутаг ,Ахуй амьдралыг устгах Вириус шиг Малын Хулгайг дэндуу гаарлаа !!!Нэг ишигний хулгайн Гэмт Хэрэг нь хохирол багатай ч Энэ Халдлага нь Буруу аргаар амьдрагсадад Вириус мэт тархаж Хедеегийн нуудлийн Малчин тумний Хэвийн Амьдралыг алддагдуулах уламжлалт нуудлийн Амгалан Байдлыг Алдагдуулсан хорлонтой уйл явц идэвхжих Аюултай болж бна штээ?! Одоо бур байсаар байтал Хулгайчдын талбар нь Нуудлийн Мал Аж Ахуй болох нь л дээ ?!

0  |  0
Зочин(202.55.188.89) 2020 оны 01 сарын 11

Харин луйварчин улс тѳрчид 12 трилион тѳгрѳг хусаж байна. 12 бодвол хулгайч, луйварчид авилгачдын их учиртай тоо байх.

0  |  0
Иргэн:(66.181.161.76) 2020 оны 01 сарын 11

Хулгайчид ийм хэмжээний мал хулгайлж байгаа бол эрх мэдэлтнүүд хэдий хэрийг ”хулгайлж” байдаг бол.

0  |  0
matilda(197.234.221.19) 2020 оны 01 сарын 11

Hello mrs and lord\nWe are a financial structure that offers loans between individuals to enable them to realize their dreams.\nIf you have a personal project; Or need financing.\nIf you are interested, contact us directly and tell us the amount you want to borrow and the repayment term.\nContact us by email: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Ard(66.181.186.219) 2020 оны 01 сарын 11

Za oorsdoo 12 ih naydaar ni hulgaildag bishuu

0  |  0
Top