ОРХОН: Эрдэнэт хотын хөгжлийн бодлогыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 12

Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк ОНӨҮГ-аас “Эрдэнэт хотын хөгжлийн гарц, шийдэл” хэлэлцүүлгийг долоо хоног бүр зохион байгуулахаар болжээ. Уг хэлэлцүүлэгт тус паркын эрдэмтэд болон салбар бүрийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцох юм. Хэлэлцүүлгээр боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжил, инноваци, хотын эрх зүйн байдал, төрийн байгууллагын инноваци, нийгмийн халамжийн үйлчилгээ, мэдээлэл, харилцааны цахим технологийн хөгжил, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, банк санхүү зэрэг Эрдэнэт хотын бүхий л салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэлтийн чиг хандлага, тулгамдсан асуудал, түүнээс гарах гарцын талаар ярилцах аж.  

“Эрдэнэт хотын хөгжлийн гарц, шийдэл” хэлэлцүүлэг нь долоо хоног бүрийн пүрэв гарагт 18 цагаас Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркын Бизнес хөгжлийн төвд явагдана.  Нийт 15 долоо хоногийн турш явагдах хэлэлцүүлэгт сонирхсон иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцох боломжтой юм. 

Уг үйл ажиллагаанд оролцсон эрдэмтэн, мэргэжилтнүүдээс гарсан саналуудыг  2020 оны тавдугаар сард нэгтгэж орон нутгийн удирдлагуудад зөвлөмж хэлбэрээр хүргүүлэхээс гадна төсөл болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” ОНӨҮГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.180.236) 2020 оны 01 сарын 13

ойрхон ордоо эргэлтэд оруулж дагуул хоттой болох

0  |  0
Mash zov(112.96.167.108) 2020 оны 01 сарын 12

Zov zov. Zugeer l suuj bolohgui, sanaliig hanatal ni soliltsuulh ahine sedel garch ireh yostoi.

0  |  0
Top