Монгол Улсын Амьтны тухай хууль, Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Ховор амьтны жагсаалт”-д орсон агнахыг болон барихыг хориглосон хойлог шувуу, тул загас, бугын чив, тарваганы тулам тээвэрлэж явсан дараах зөрчлийг Тээврийн цагдаагийн албаны Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Зөрчлийн тухайд:
2020.01.10-ны өдөр Хөвсгөл аймгийн улсын дугаартай Toyota prius маркийн автомашиныг зогсоон шалгахад хөлдүү тул загас 3 ширхэг, бугын чив 5 ширхгийг тээвэрлэж явсныг,
2020.01.12-ны өдөр Ховд аймгийн улсын дугаартай Mitsubishi Fugo маркийн автомашины зогсоон шалгахад хөлдөөсөн тарвага 9 ширхэгийг тээвэрлэж явсныг,
2020.01.12-ны өдөр Говь-Алтай аймгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Алтайн хойлог шувуу 1 ширхэг, тарвага 9 ширхэг тээвэрлэж явсныг тус тус илрүүлсэн байна.
Монгол улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ан агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
IIM lALARUUD CHINI DANDAA OYUNY KHOMSDOLTOY , UKHAMSAR UKHAAN GEJ YU CH BAYKHGUY NIIGMIIN KHAYAGDLUUD BAYDAG , UURSDIIG NI ADILJKHAN KHULDUUS BOLGO
ИЙМ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН НЭЛЭЭН ГОЛ ЭЗЭН БОЛ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ.