“ЛОЗАНН-2020”: Манай биатлончдын тэмцээн өндөрлөлөө

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

“Таван цагариг”-ийн сурвалжлагч Э.Гуамарал Les Tuffes-аас мэдээлж байна.

Швейцарын Лозанн хотноо болж буй Залуучуудын Өвлийн олимпын III наадамд оролцож буй манай биатлончид нэгдүгээр сарын 14-нд хоёр дахь зайдаа буюу спринт-д хурд, цэцээ сорилоо.

Эмэгтэйчүүдийн 6 км-т уралдсан манай тамирчин Чулуунбатын БЯМБАСҮРЭН 24 мин 09,1 cекундын амжилтаар 97 тамирчнаас 83 дугаар байрт оров. Энэ зайд ОХУ-ын А.Мохова, А.Зенова нар алт, мөнгө, Австрийн А.Андексер хүрэл медаль хүртлээ.

Монголын биатлонч Б.Дамдинжав 1964 оны Инсбрук, 1968 оны Греноблийн Өвлийн олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан түүхийг 52 жилийн дараа Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн гээд 17 настай хоёр биатлонч маань Залуучуудын Өвлийн олимпод үргэлжлүүллээ.

Энэ эрчээрээ бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж, 2022 онд БНХАУ-ын Бээжин хотноо болох “Томчуудын” Өвлийн олимпын XXIV наадамд оролцохыг хүсэн ерөөе!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.35) 2020 оны 01 сарын 15

Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид таны мөрөөдөлд хүрэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37

0  |  0
Top