Булган аймгийн Орхон сумын нутаг, Нарийн хайлааст гэдэг газраас “Legans” загварын автомашинтай замд гарсан 65 настай Б өчигдөр /2020.01.15/ сураггүй болжээ. Түүний автомашиныг Орхон сумын гуравдугаар багийн нутаг, аймгийн төвөөс баруун урд зүгт 27 км зайтай орших Сээрийн гарам гэдэг газраас шатсан байдалтай олжээ.
Малчин Б-гийн автомашин олдсон ч өөрийнх нь талаар ямар нэгэн сураг гараагүй байна.
Энэ тухай дуудлагыг Булган аймгийн онцгой байдлын байгууллага урьд шөнийн /2020.01.16/ 02:00 цагт хүлээн авсан гэв.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, аймгийн Цагдаагийн газар, ар гэрээс нь зургаан иргэн, нийт 13 хүн, нэг эрэлч нохой, дөрвөн автомашинтай эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )