"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпын Гүйлтийн цанын төрлүүд энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өнөөдөр /2020.01.17/ манай гүйлтийн цанын тамирчид Олимпын тосгондоо хүрэлцэн ирж, бэлтгэл сургуулилтаа базаалаа.
Энэ удаагийн наадамд Монголын цаначдаас О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар олимпын эрхээ аван оролцож буй бөгөөд эхний гараагаа Улаанбаатар хотын цагаар маргааш /01.18/ 18:00 цагт хийнэ гэж МҮОХ-ноос мэдээллээ.
MNB Sport суваг шууд дамжуулан үзүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )