"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд Монголын 4 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорих билээ.
Манай тамирчид өчигдөр олимпын зам дээрээ гарч, бэлтгэл сургуулилтаа базаасан.
Өнөөдөр /2020.01.18/ Улаанбаатар хотын цагаар 18:00 цагт манай тамирчид оролцох гүйлтийн цанын Чөлөөт Кросс-Каунтри төрөл зохион байгуулагдана гэж МҮОХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )