БАЯНХОНГОР: Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх төв байгууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг сувилахуйн тусламж, үйлчилгээний “Эван” төвийн нээлт боллоо. 

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албанаас гэрээр сувилахуйн үйлчилгээ үзүүлэхэд боолт, лент,  багаж тоног төхөөрөмжийн дутагдалтай, хүрэлцэхгүй олон зүйл байсан учир  аймгийн Засаг даргад ханджээ.

Улмаар Засаг дарга Г.Батжаргал “Наран мандал энтерпрайзес” ХХК-д  гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг тухайн нэгжид унаа тэрэг, багаж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх тухай  хүсэлт тавьснаар тус компанийн удирдлагууд нааштайгаар хүлээн авч, гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж буй үйл ажиллагаанд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна.  Дээрх санхүүжилтээр сувилахуйн тусламж, үйлчилгээний “Эван” төвийг байгуулахад зарцуулжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Засаг дарга Г.Батжаргал, “Наран мандал энтерпрайзес” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Майкл Фишер болон аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эмч сувилагч нар, сувилахуйн албаныхан оролцлоо.

Ар гэр, амьдралын нөхцөл байдлаас хамаараад сувилахуйн тусламж үйлчилгээг гэрээр үнэгүй авдаг 18 иргэн байдаг бол эдгээр иргэдэд 270 гаруй удаа сувилахуйн үйлчилгээг хүргэжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top