“Оюу толгой”-н далд уурхайд энэ жил 1.3 тэрбум ам.доллар зарцуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

“Оюу толгой” төслийн голлох хөрөнгө оруулагчийн нэг “Туркойз Хилл Ресурс” компани энэ жил Монгол Улсад хэрэгжүүлж буй “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад 1.2-1.3 тэрбум ам.доллар зарцуулна гэж мэдэгдлээ.

Хөрөнгө оруулагчдын зүгээс далд уурхайн анхны олборлолт эхлэх хугацааг хойшлуулахаар болсон байна. Харин энэ оны эхний хагас жилдээ багтаж уурхайн загварыг төлөвлөгөөний дагуу гаргах юм. Оны хоёрдугаар хагаст далд уурхайн ТЭЗҮ-ийг эцэслэн шинэчлэхээр төлөвлөжээ.

“Оюу толгой” төсөл бүхэлдээ энэ онд 140-170 мянган унц зэс, 120-150 мянган унц алт бүхий баяжмал боловсруулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн онд буурсан баяжмал дахь алтны агуулга буурах ч зэсийн агуулга өсөх төлөвтэй байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хаха(43.228.129.86) 2020 оны 01 сарын 20

зэсийн баяжмал гэдэг үгээ ойлгочих ном сонин уншиж мэдлэгээ тэл лалраа

0  |  0
инээдэм биш (66.181.166.134) 2020 оны 01 сарын 20

140-170 мянган унц зэс гэнэ үү, ийм бага уу? Энэ худлаа тоо бна, тонн бх аа, алдаагаа хурдан зас, зиндаагийн лаларууд аа

0  |  1
Top