"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын сонгодог тэшилтийн төрлүүд өнөөдөр /2020.01.21/ зохион байгуулагдана.
Эмэгтэйчүүдийн 5 км-ийн зайн уралдаан Улаанбаатар хотын цагаар 18:00 цагт эхлэх бөгөөд нийт 83 тамирчин өрсөлдөнө. Манай тамирчин Д.Урангоо 13 дугаарт, Б.Номин-Эрдэнэ 15 дугаарт гараанаас гарна.
Эрэгтэйчүүдийн 10 км-ийн зайд нийт 85 тамирчин уралдах бөгөөд Б.Хонгор 13 дугаарт, О.Золбаяр 28 дугаарт Улаанбаатар хотын цагаар 20:00 цагт гараанаас гарна.
Гүйлтийн цанын сонгодог тэшилтийн уралдаануудад тамирчид 30 секундийн зайтай цуварч гараанаас гарах бөгөөд тэшилтийн сонгодог техникээр 2.5км зайн тойргийг эмэгтэйчүүд 2 удаа, эрэгтэйчүүд 4 удаа тойрох дүрэмтэй гэж МҮОХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )