Дэлхийн хэмжээнд байгалийн нөөцийн хэрэглээ анх удаа 100 тэрбум тонныг давж, дахин боловсруулсан түүхий эдийн хэмжээ буурсан тухай “Circularity Gap 2020” тайланд дурджээ.
Дахин боловсруулсан эрдэс, хатуу түлш, металл, биомассын хэмжээ сүүлийн хоёр жилд 9.1 хувиас 8.6 хувь болтол буурчээ. Дэлхийн аль ч улс иргэдийнхээ суурь хэрэглээг хангаж чадахгүй байна гэж тайланг гаргасан “Circle Economy” байгууллагын захирал Марк дэ Вит онцолсон байна. Хоёр жилийн дотор дэлхийн эдийн засгийг тэтгэж буй байгалийн нөөц баялгийн хэмжээ 20015-2017 онд 93 тэрбум тонноос 100.6 тэрбум тонн хүртэл нэмэгджээ. 1970 оноос хойш дэлхийн хүн ам хоёр дахин, дэлхийн эдийн засгийн өсөлт дөрөв дахин, худалдааны эргэлт арав дахин нэмэгдэхийн хэрээр эрчим хүч, байгалийн нөөц баялгийн хэрэглээ өсөн нэмэгджээ. Энэ зууны дунд үе гэхэд байгалийн нөөц баялгийн хэрэглээ 170-184 тэрбум тонн болж нэмэгдэх төлөвтэй байна.
Тайлангаас үзвэл, өндөр хөгжилтэй улс орнуудад байгалийн баялгийн хэрэглээний нэг хүнд ногдох хэмжээ хөгжиж буй орнуудтай харьцуулбал арав дахин их байгаагаас гадна их хэмжээний хог хаягдал үйлдвэрлэдэг аж.
Харин хөгжиж буй орнуудад хог хаягдал боловсруулах түвшин өндөр байгаа нь хог хаягдал нь эмзэг бүлгийн хүмүүсийн орлогын нэг үүсвэр болдогтой холбоотой гэж тайланд дурджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Орлох бүтээгдэхүүн