Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын сименар Төрийн ордны "Б" танхимд эхэллээ. Энэхүү сименар, уулзалтад Засгийн газрын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлж байна.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд хүний эрх эрх чөлөө, гадаад харилцаа, чөлөөт хэвлэлийг нутагшуулахын төлөө явсан. Нөгөө талд хүний хөгжлийн үзүүлэлт ухарсан. Баян хоосны ялгаа бий болсон. Засаглалын тогтворгүй байдал бий болсон. Үүнээс болж авлига нэмэгдсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засаг нэг тулгууртай болсон. Тиймээс тэргүүлэх зургаан салбарыг уул уурхайтай уялдуулж зарлана. Хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал зэрэг нь аймаг, орон нутагтаа хэр уялдах вэ гэдэг нь чухал болж байна. Монгол Улсад 517 бодлогын баримт бичиг байна. Гэхдээ хэрэгжилт хангалттай биш. Техник, эдийн засгийн үндэслэл гэдэг зүйл Монголд огт байхгүй явж ирсэн байна. Энэ нөхцөлд гаднын хөрөнгө оруулалтын талаар ярих боломжгүй. Элчин сайд нарт үүрэг өгөх боломжгүй. Улсын төсөвт мөнгө тавьж өгөх боломжгүй" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл ( 1 )
Монгол Улс даяар, их дээд сургуулиудад Сэргээгдэх эрчим хүч заах ганц багш байхгүй ш дээ, тэгээд одоо хөгжих үү Сайд аа, энэ боловсролдоо анхаараач ээ.