Швейцар улсын Лозанн хотноо Залуучуудын өвлийн III Олимпын наадам нэгдүгээр сарын 09-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ.
Залуучуудын олимпын наадам зохион байгуулагдах хугацаанд буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Маркетингийн комисс Лозанн хотноо хуралдаж, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Маркетингийн комиссын Гишүүн Б.Баттүшиг оролцон санал бодлоо солилцлоо гэж МҮОХ-ноос мэдээллээ.
Энэ удаагийн наадамд Монгол улсаас гүйлтийн цана, биатлоны төрлөөр нийт 6 тамирчин оролцсон бөгөөд Монголын баг тамирчдын хувцсыг "Баттүшиг, Цэлмүүн" сангаас ивээн тэтгэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )