Ховд аймгийн Дуут сумын Босго багийн нэгдүгээр гудамжинд энэ сарын 23-нд 66 настай эрэгтэй, таван ханатай гэрийн хамт шатаж нас баржээ.
Энэ тухай мэдээллийг энэ сарын 23-ны 14:20 цагт Дуут сумын ЗДТГ хүлээн авсан байна. Дуут сумын ЗДТГ-ын 10 ажилтан, Эрүүл мэндийн төвөөс зургаан ажилтан, нийт 16 хүн тухайн газар очиход иргэн Т, таван ханатай гэрийн хамт шатаж нас барсан байжээ. Цогцсыг сумын хэсгийн цагдаад хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )