Монгол Улс өнгөрсөн онд аялал жуулчлалын салбараас 607.2 сая ам.доллар олсон нь 2018 оныхоос 10.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн онд манай улсад 577.3 мянган жуулчин ирсэн нь мөн адил 9.1 хувиар өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.
Монголд ирсэн нийт жуулчдын 1/3 нь хятадын жуулчид эзэлж байна. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” хөтөлбөрт уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ гэж тусгасан байдаг юм. Түүнчлэн Засгийн газраас аялал жуулчлалын салбар 2020 онд нэг тэрбум ам.доллар цуглуулна гэсэн зорилт тавиад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )