Ховд аймагт шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсан гэх мэдээлэл цацагдсан. Гэвч албаны эх сурвалж коронавирусийн халдвар бүртгэгдээгүй гэдгийг онцолж байна.
Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал П.Улаанхүү “Ховд аймгийн хэмжээнд төдийгүй Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Харин тухайн өвчтөн нь H3N2 буюу томуу өвчний вирусээр өвчилсөн болох нь шинжилгээ, оношилгоогоор тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар өвчтөний биеийн байдал сайжирч, дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
ZA ODOO CHINI KHANIAD , KHATGALGAA TUSSAN KHUNIIG CHINI KORONOVIRUS GEKH NI L DEE , MONGOLCHUUDYN ENE TUYLSHIRDAG , TAAMGAAR SHAADAGIIG YAKH WE.