Н.Номтойбаярын БҮРЭН ЭРХИЙН асуудлыг хаалттай хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн билээ. Энэ хүрээнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн баасан /2020.01.24/ гарагт хуралдаж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн юм. 

Тэгвэл өнөөдөр /2020.01.27/ Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хаалттай хэлэлцэж байна. Хууль зүйн байнгын хорооноос гадна Төрийн байгуулалтын байнгын хороо асуудлыг авч хэлэлцэх юм. Улмаар энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, эцэслэнэ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас өмнө Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Н.Номтойбаяр гишүүнийг өнөөдөр гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Гэм буруутай эсэхий нь ганцхан шүүх тодорхойлдог. Өнөөдөр яллах, цагаатгах нотлох баримтууд л цуглагдаж байна. Ганцхан яллах баримт цуглуулж байна гэж ойлгож болохгүй. Тухайн хүн өөрөө цагаатгах баримтаа цуглуулж өгөх эрхтэй" хэмээн сэтгүүлчдэд мэдээлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top