АНУ-д нэгэн эр 10 жил тархиндаа туузан хорхойтой амьдарчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29


АНУ-ын Техас мужид оршин суугч Жерардо гэгч нэгэн эр тархиндаа туузан хорхойтой арван жил амьдарчээ гэж CBS 21 сонинд мэдээлжээ. Өнгөрсөн жил тэрбээр хөлбөмбөгийн нэгэн тэмцээний үеэр ухаан алдаж унасан байна. Хожим нь Жерардо эмнэлэгт хандан, сүүлийн хэдэн сар толгой нь хүчтэй өвдөж, дотор нь муухайрах, байнга ухаан алдаж буй тухай эмчдээ ярьсан байна.

Шинжилгээгээр түүний тархинд дөрвөн см урт зүйл бий болсныг харуулсан ч эмч нар хавдар бус гэж оношилжээ. Дараа дараагийн шинжилгээгээр түүний тархинд гахайн туузан хорхой буйг тогтоосон аж.

Өвчтөн өөрөө арваад жилийн өмнө Мексикт аялж байхдаа дутуу болгосон гахайн махан стейк идэж байснаа санасан байна. Шимэгч тэр үед өвчтөний биед орсон байж болзошгүй гэж таамаглажээ. Эмч нар мэс засал хийж түүний тархинаас туузан хорхойг гарган авсан бөгөөд өвчтөн бүрэн эдгэрсэн байна.

Түүнийг эмчилсэн “Ascension Seton” эрүүл мэндийн төвийн эмч Жордан Амадиогийн хэлснээр Жерардын тохиолдол маш ховор бөгөөд онцгой хэрэг гэнэ. Сонирхолтой нь хэдэн жилийн өмнө Жерардогийн дүүгийн тархинд туузан хорхой илэрч байжээ. Техас, Калифорни муж зэрэг зарим нутагт ийм тохиолдол элбэг байж болох тул мэргэжилтнүүд үүнийг анхааралдаа авах ёстой гэж тэрбээр онцолжээ. Ийм тохиолдол ховор бөгөөд энэ нь өөр ямар нэгэн зүйлтэй холбоотой байж болзошгүй гэж тэрбээр үзэж байна.

Дутуу болгосон үхэр, гахайн мах идэх нь энэ төрлийн шимэгчээр халдварлах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Гахайн туузан хорхой гол төлөв хүний гэдэст ордог ч зарим үед тархинд хүрдэг ч тохиолдол гардаг аж.

Үүнээс өмнө Хятадын Жянши мужийн нэгэн оршин суугч тархиндаа 10 см урт хорхойтой 30 жил амьдарсан тохиолдол гарч байжээ. Эмч нар түүхий ус уснаас болж шимэгч түүний биед орсон гэж таамагласан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top