Арван настай хүүгийн тархинаас туузан хорхой гарган авчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18

Казахстаны Шымкенте хотын хүүхдийн эмнэлгийн эмч нар арван настай хүүгийн тархинаас туузан хорхой гарган авчээ.

“OTYRAR” хэвлэлд мэдээлснээр, хүүхдийн толгой байнга өвддөг байсан гэнэ. Шинжилгээ хийсний дүнд эмч нар хүүд тархины эхинококкоз буюу бэтэг гэсэн онош тавьсан байна. Бяцхан өвчтөнд мэс засал хийсэн эмч нар 15х10 см хэмжээтэй цулцан, 10-15 туузан хорхой гарган авчээ.

Тархины эхинококкоз нь ховор тохиодог шимэгч хорхой өвчин аж. Эрүүл ахуйн дүрмийг баримтлаагүй буюу амьтан, бохир гараар дамжин шимэгч хорхой хүний биед ордог байна. Хожуу оношилсон тохиолдолд үхэлд хүргэх аюултай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top