ОРХОН: Ресторан, караоке, баараар үйлчлүүлэхгүй байхыг уриалав

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчин хурдацтай тархаж байгаа тул халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Орхон аймаг, Эрдэнэт хотын нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан аймгийн ЗДТГ-аас уриалга хүргүүлсэн байна.

Иргэд дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх, эцэг, эхчүүд хүүхдүүдээ онцын шаардлагагүй бол олон нийтийн газар, худалдааны төв, гудамж талбайгаар явуулахгүй байх, Гэр, орон сууц, ахуйн хүрээндээ хувийн ариун цэвэр сахиж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж хэвших, зайлшгүй тохиолдолд олон нийтийн газраар явахдаа халдвар авахаас сэргийлж амны хаалт хэрэглэх, нус цэрээ хаяхгүй байх, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгалыг тогтмол хийхийг уриалсан байна.

Мөн насанд хүрэгчид орой үдшийн цагаар ресторан, баар, караоке зэрэг нийтийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхээс татгалзах, онцын шаардлагагүй тохиолдолд хот хооронд болон гадаад оронд ялангуяа өвчлөл гарсан орнуудад зорчихгүй байхыг уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top