Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Цэцдийн зөвлөлийг хуралдуулахаар болжээ.
МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурал энэ сарын 27-ны өдөр хуралдаж, тэргүүлэгчдийн олонхын саналаар Цэцдийн зөвлөлийг хуралдуулахаар шийдвэрлэж, тов тогтоох, зарлан хуралдуулах эрхийг Цэцдийн зөвлөлийн дарга, Улсын дархан аварга Г.Өсөхбаярт олгожээ.
МҮБХ-ны Цэцдийн зөвлөл ойрын хугацаанд хуралдах юм. Цэцдийн зөвлөлөөр бөхийн холбооны маргаан болоод МҮБХ-ны “Их эе”-ийг хуралдуулах асуудлыг хэлэлцэх аж. Учир нь өнгөрсөн долоо хоногт улсын цолтой нэр бүхий бөхчүүд хэвлэлийн хурал хийж, МҮБХ-ны “Их эе” болон Цэцдийн зөвлөлийн хурлыг ирэх хоёрдугаар сарын 10-наас өмнө зохион байгуулахыг шаардаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )