Дөрөвдүгээр сарын 18-нд АНУ-ын Нью-Йоркт UFC 249 тэмцээн болно. Гол тулаанд нь ОХУ-ын Хабиб Нурмагомедов, АНУ-ын Тони Фергюсонтой тулалдах билээ. Өмнө нь дөрвөн удаа учраа таарах ёстой байсан боловч гэмтэл бэртэл, жин хасаж чадаагүй зэрэг шалтгаанаас байнга цуцлагдаж ирсэн энэ тулаан спорт сонирхогчдын сонирхлыг маш их татаж байна.
UFC 249 тэмцээний тасалбарын үнийг зохион байгуулагчид зарлалаа. Хамгийн хямд тасалбар 99 долларын үнэтэй байгаа бол хамгийн үнэтэй суудал 11157 доллар.
31 настай Хабиб Нурмагомедов холимог тулаанд 28 тулалдаж, 28 ялсан бол 35 настай Тони Фергюсон 28 тулаанаасаа гуравт нь ялагдаж байжээ.
Тасалбарыг энэ сарын 31-нээс худалдаалж эхэлнэ.
Сэтгэгдэл ( 0 )