Монголын биатлончид “Ленцерхайде-2020”-д

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 01

Ц.Энхтүвшин , “Таван цагариг”

Швейцарын Ленцерхайде хотноо үргэлжилж буй биатлоны идэрчүүд, залуучуудын ДАШТ-ий залуучуудын ангиллын спринт уралдаан нэгдүгээр сарын 31-нд боллоо.

Эрэгтэйчүүдийн 7,5 кг-ийн спринтэд нийт 106 биатлонч гараанаас гарснаас ОХУ-ын А.Ковалев 19 минут 53.0 секундын амжилтаар түрүүлж, аварга боллоо. Тэрбээр буудлагадаа нэг ч сум алдсангүй.

Манай улсын дөрвөн биатлонч хурд, цэцээ энэ төрөлд сорьсноос Э.Энхсайхан 68 дугаар байр эзэллээ. Тэрбээр түрүүлсэн тамирчнаас +3 мин 22.5 секунд хоцорч барианд орлоо. Манай тамирчин буудлагадаа 4 сум ( хэвтээгээс 4 сум, босоогоос 0) алдаагүй бол байраа нэлээд урагшлуулах байлаа. Энхсайханы ард биатлон өндөр хөгжсөн Швед, Финланд, АНУ, Канад мөн Япон, Швейцарын тамирчид оржээ.

Мөн манай Б.Гомбоням -3( 3+0) 89 дүгээр байр, Б.Тайванбаатар -3(1+2) 93 дугаар байр, Б.Далхсүрэн -8( 5+3) 103 дугаарт оржээ.

Эмэгтэйчүүдийн 6 км-ийн спринтэд 98 биатлонч оролцсоноос Италийн Л.Зенгерле 17:44.7 -аар түрүүллээ. Тэрбээр босоо байрлалаас буудахдаа нэг сум алджээ.

Манай Ч. Бямбасүрэн итали тамирчнаас + 6 мин 01.2 сек хоцорч 88 дугаарт барианд орлоо. Тэрбээр хэвтээ байрлалаас буудахдаа 2 сум, босоогоос нэг сум , нийт 3 сум алдсан байна.

М.Должинсүрэн -6 сум( 2+4) алдаж, Бямбасүрэнгээс 33.4 секунд хоцрон 90 дүгээрт барианд оров.

Хоёрдугаар сарын нэгэнд идэрчүүдийн ангиллын охидын 7,5 км, хөвгүүдийн 10 км-ийн спринт уралдаан болох бөгөөд манайхаас охидод Т.Ариунболд, хөвгүүдэд А.Билгүүн, Ц.Адьяажаргал нар оролцох юм.

“Ленцерхайде-2020” идэрчүүдийн болон залуучуудын ДАШТ пасьют буюу нэхэх уралдаанаар өндөрлөх бөгөөд энэ төрөлд спринтэд эхний 60 байр эзэлсэн тамирчид л оролцдог журамтай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(74.65.195.187) 2020 оны 02 сарын 02

Yamar ch gesen bariand orjee. Biotlonchiddoo bayar hurgee.Tsana, buu,sum,zam,bai geed l mash unetei sportod huchee uzeheer zorigloson zaluuchuudaa demjij baina.Nomtoibayaraa,hurungiinhee tumnii negeer ni asuulyg ni shiideed ugchih l duu.Chamd buyun bolno.Bi bair,tavilgaa oruulaad 150 saya tugrugiin hurungntei.Tumnii neg boloh 15000 tugruguu handivlaya.chi 10000000000 $-n hurungunuusuu gants saya dollar handivlaach\n

0  |  0
Top