Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, нийтийн тээврийн үйлчилгээний талаар мэдээлэл сонсжээ. Аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс Нийтийн тээврийн үйлчилгээнд сансрын GPS системээр байнга хяналт тавин ажиллаж байна.
Өнгөрсөн долоо хоногт 36 автобус нийтийн тээвэрт ажиллаж, шугамын гаралт дунджаар 28 тээврийн хэрэгсэл, парк ашиглалт 77.7 хувь, өглөөний эх авалтын үед дунджаар 26 тээврийн хэрэгсэл буюу 72.2 хувьтай байжээ. Зарим автобуснууд батлагдсан маршрутаас дутуу эргэх, графикт цагаас хоцрох, орой эрт зогсох, цагийн хуваарь мөрдөөгүй зэрэг зөрчил гарсан байна. Нийт зөрчлийн 20 хувийг “Тод од транс” ХХК-ийн автобуснууд эзэлсэн бол 80 хувийг нь “ББ- ОД” ХХК-иас нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байгаа автобуснууд дангаараа эзэлж, иргэд зорчигчдыг чирэгдүүлж байгаа аж.
Аймгийн шуурхай хуралдааны үеэр аймгийн Эрүүл мэндийн газраас мөн мэдээлэл хийлээ. Сүүлийн үед томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байсан, өмнөд хөршид Короновирусийн халдварт өвчин гарсан зэргээс шалтгаалан иргэдийн дунд “Эмийн сангууд амны хаалт, зарим нэр төрлийн эмийнхээ үнийг нэмсэн” гэх яриа гарсан байна. Иймд мэргэжлийн байгууллагуудын зүгээс Эмийн сангуудад хяналт, шалгалт хийжээ. Ингэхдээ өмнөх оны мөн үед байсан эмийн үнэ ханштай харьцуулсан судалгаа хийж үзэхэд үндэслэлгүйгээр эмийн үнийг нэмсэн гэх зөрчил илрээгүй байна. Харин эм ханган нийлүүлэх байгууллагуудын татан авалттай холбогдолтойгоор гар ариутгах бодис, амны хаалт зарим эмийн сангуудад дутмаг байгаа ажэ
Сэтгэгдэл ( 0 )