Ховд аймгийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулж, олон улсын жишигт нийцсэн ил тод, нээлттэй үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор 2018 оны есдүгээр сараас эхлэн үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг стандартыг нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоог шаардлагын дагуу бий болгох, удирдамжаар хангах, хэрэгжүүлэх, улам боловсронгуй болгох боломж бүрдэж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ илүү ил тод, нээлттэй, хүнд сурталгүй болно хэмээн үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )