Хөлбөмбөгийн суутан, тэрбумтан, царайлаг залуу, өгөөмөр сэтгэлтэн. Эр хүний хамгийн сайхан чанарууд гэлтэй энэ бүхнийг агуулсан нэгэн эрхэм бий. Тиймээ, энэ бол зөгнөлт зохиолын баатар биш бодит хүн. Зовсон хүмүүст хандив, өгдөг, буянтай эрхэм. Криштиану Роналду өнөөдөр 35 нас хүрлээ. Энэ удаад бид түүний хөлбөмбөгийн авьяас чадвараас өөр сайн талуудыг танилцуулж байна.
1. Роналду байнга цусаа өгдөг
24 настайгаасаа эхлэн Роналду байнга цус, цусны сийвэн өгдөг донор болсон. Тийм болохоор тэр биедээ нэг ч шивээсгүй. Шивээс хийлгэсний дараа 6-12 сар цус өгөхийг хориглодог гэнэ. Харин Роналду байнга өгөхийг хүсдэг.
2. Буяны ажил, хандив
Криштиану өөрөө энэ талаар зарлаад байдаггүй ч сэтгүүлчид түүний хандивын талаар мэдчихсэн байдаг. Бяцхан хүүхдийн хагалгаа, эмчилгээ, эвдэрч сүйрсэн байшингийн засвар, эмнэлэг барих гээд олон зүйлд тэр мөнгө хандивладаг. Сонин хэвлэлд гарснаас үзэхэд тэр цус өгдөг шигээ байнга хандив өргөдөг байна. “Миний аав намайг хүнд үргэлж тусалж бай. Бурхан хариуг нь хэд дахин илүү эргүүлж өгдөг” гэж хэлдэг байлаа гэж Роналду дурссан.
3. Хуучин найзуудаа мартдаггүй
Роналду багын найзуудтайгаа уулзан, бэлэг өгөх дуртай. Жишээ нь, хамгийн дотнын найз Альберту Фантрауд том байшин бэлэглэсэн. “Спортинг” багт авах сонгон шалгаруулалт дээр тэр өөрөө гоол хийх боломжтой байсан ч Роналдуд дамжуулж, гоол хийлгэсэн юм. Тэр гоол Роналдуг “Спортинг” багт оруулсан бөгөөд хөлбөмбөгийн од болох замыг тавьж өгсөн билээ.
4. Гэрбүлдээ ухаангүй хайртай
Алдар нэр, хэдэн сая шүтэн бишрэгч, асар их мөнгө Роналдугийн гол үнэт зүйлийг өөрчлөөгүй. Түүний хувьд гэр бүл хамгийн гэгээн, үнэтэй эд. Арлын дундах харш дотор амарч суухын оронд тэр гэр бүлийнхэнтэйгээ цуг шуугьж суух дуртай. Тэднийхээ төлөө юу ч хийхэд бэлэн.
5. Фэнүүдтэйгээ сайхан харилцаатай
Энэ олон сая фэн байхад хүн болгонтой харьцаад байх боломжгүй. Хэн нэг нь заавал гомдоно. Харин Роналду огт өөр хүн. ДАШТ-ий үеэр тэр багийн автобусаа зогсоож, бяцхан хүүтэй зураг авхуулж байв.
6. Өөрийгөө дооглож чадна
Криштиану Роналду хошин шогийн мэдрэмжтэй. Мадрид хотын гудамжинд тэр орон гэргүй хүний дүрд орж, бүтэн цаг зугаацсан. Роналду бүсгүйчүүдээс утасны дугаарыг нь асууж, явсан хүн болгон дээр очин, алиалж байлаа. Хэн ч танихгүй байх тэр үе түүнд маш их аз жаргал авчирч байгаа нь харагдсан.
7. Тэр мөнгө биш хөлбөмбөгт дуртай
Криштиану Роналду хөлбөмбөгт маш дуртай тул цалин өгөхгүй байсан ч тоглосоор байх болно. Аваргуудын лигт түрүүлсэн шагнал 500 мянган еврогоо тэр буяны ажилд зарцуулсан.
8. Сэтгэлийн хөдөлгөөнөө гаргахаас ичдэггүй
Хүчирхэг, том залуу ч тэр гомдохдоо амархан. Хүмүүсийн өмнө, талбай дээр, хаана ч байсан Роналду сэтгэлийн хөдөлгөөнөө нуудаггүй, ичдэггүй. Баярлаад инээх, гуниад уйлах, аль нь ч байсан ил тод.
9. Хэнд ч туслахад бэлэн
Эсрэг багийн тоглогч гэмтсэн бол тэр тусална. Гоол оруулж, багийг нь дараагийн шатнаас хассан тоглогч ч байсан тэр түшиж яваад, талбайгаас гаргасан.
Сэтгэгдэл ( 0 )