Буриад улс “хэлмэгдсэн” боксчноо хамгаална

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 06

Хар тамхи хэрэглэсэн, баривчлах үед эсэргүүцэл үзүүлсэн хэргээр баривчлагдсан Буриадын боксчин Георгий Кушиташвилиг  хамгаалах хөдөлгөөн Буриадад өрнөлөө.

Кушиташвили Буриадын Бичүүр аймгийн уугуул. 24 настай. 2015, 2018 оны ОХУ-ын аварга. 81 кг-ийн жинд тоглодог, жиндээ Оросын хамгийн шилдэг тамирчин. 2019 оны Екатеринбургт болсон ДАШТ-д шагналт байрт шалгарсан. Энэ сарын 3-нд тэр шигшээ багийн цугларалтад гарах ёстой байлаа.

“Өнгөрсөн Бямба гарагийн шөнө ОХУ-ын “Росгвард”-ийн дайчид Москва хотын төвд сэжигтэй хоёр этгээдийг саатуулан шалгахад, биеэс нь кокаин илэрсэн. Боксчны найз эсэргүүцэл үзүүлээгүй бол Кушиташвили нэг ажилтны хамрыг гэмтээгээд зугтсан ч баригдсан” гэж хэвлэл мэдээллээр гарсан. Түүнд хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, тараасан (10-15 жилийн ял), “Росгвард”-ийн ажилтны биед халдсан (200 мянган рублийн торгууль, 5 жил хүртэл олон нийтийн ажил хийлгэх, 6 сараас  5 жил хүртэл хорих) хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Одоогийн байдлаар түүнийг дөрөвдүгээр сарын 1 хүртэл баривчилсан. Энэ нь Кушиташвили Токиогийн олимпын наадамд оролцож чадахгүй боллоо гэсэн үг.
 


Тэгвэл энэ хэргийг зохиомол хэрэг, Токиогийн олимпын эрхийн төлөөх өрсөлдөөний золиос нь буриад тамирчин боллоо гэж Буриадад үзэж байна. Мөрдөн байцаагчид боксчныг байрны орцонд хар тамхи хэрэглэсэн гэж мэдэгдсэн ч 3-ны өдрөөс шигшээ багийн цугларалтад гарах, олимпын эрхийн тэмцээнд орох тамирчин ингэж хар тамхи хэрэглэнэ гэдэг бараг байж боломгүй зүйл юм.   

Кушиташвилигийн ээж “Миний хүүгийн халаасанд цагдаа нар өөрсдөө хар тамхи хийсэн. Энэ бол мафийн хийсэн ажил” гэж сэтгүүлчдэд ярьсан юм.
 


ОХУ-ын шигшээ багийн 81 кг-ийн жинд Кушиташвилигийн гол өрсөлдөгч нь Чечений Имам Хатаев. Тиймээс Чечений тэргүүн Кадыров мафиа хөдөлгөж, буриад тамирчныг хилс хэрэгт унагаасан гэж цахим ертөнцөөр шүүмжилж байна.

Буриадын алдартай тамирчид, иргэд, спортын байгууллагууд олон нийтийн сүлжээгээр Георгийг хамгаалах хөдөлгөөн өрнүүлж эхэллээ. ОХУ-ын бусад муж, хотын тамирчид ч түүнийг дэмжиж байна.

“Мөрдөн шалгалт шударга явагдах ёстой! Бид чамтай хамт! #ГеоргийКушиташвили” гэсэн бичлэгийг дэлхийн аварга Глеб Бакши, оюутны дэлхийн аварга боксчин Орнелла Хетеева, самбо бөхийн дэлхийн аварга Анна Щербакова нар дэмжжээ.

Буриадын Спортын сайд Вячеслав Дамдинцурунов “Георгийг би сайд болохоосоо өмнө таньдаг байсан. Тэр бол үлгэр жишээ залуу. Буриадын шилдэг тамирчдын нэг. Сахилга баттай, хариуцлагатай тамирчин. Учрыг олж, Георгий гэм буруугүй нь тогтоогдоно гэж найдаж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан юм.

Буриадын Ардын хурлаас ОХУ-ын Төрийн Думд хандаж, энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.131.113) 2020 оны 02 сарын 06

дэлхийн шившиг... ийм бүдүүлэг харанхуйгаа хэнд гайхуулдаг юм бэ монголчууд аа...хүнийг яс үндсээр нь ялгаж доромжилдог...дээрэлхдэг энэ тэнэг зангаа хаясан цагт л монгол хөгжинө тэгээгүй цагт энэ ертөнцийн хамгийн хөгжилгүй бүдүүлэг хоцрогдсон орон хэвээр байна...

0  |  0
зочин(43.228.131.113) 2020 оны 02 сарын 06

дэлхийн шившиг... ийм бүдүүлэг харанхуйгаа хэнд гайхуулдаг юм бэ монголчууд аа...хүнийг яс үндсээр нь ялгаж доромжилдог...дээрэлхдэг энэ тэнэг зангаа хаясан цагт л монгол хөгжинө тэгээгүй цагт энэ ертөнцийн хамгийн хөгжилгүй бүдүүлэг хоцрогдсон орон хэвээр байна...

0  |  0
грузин хүн(66.181.161.115) 2020 оны 02 сарын 07

Буриадуудаа наад Гүржийн муу хар тамхичнаа бүү хамгаалаа.Хэрэглээгүй бол юу гэж зугатах вэ?Нэрийн хор

0  |  1
m(59.153.114.197) 2020 оны 02 сарын 07

neg muu gvrj l bnaa.. tsagaach gvrj bnaa nerenees harahad...

0  |  1
а (49.0.130.132) 2020 оны 02 сарын 07

б мал аа ОХУ холбооны улс л даа.

1  |  0
б(27.123.214.2) 2020 оны 02 сарын 06

Ямар юмных нь буриад улс байх вэ дээ

0  |  0
Top