Хойд Америкийн хоккейн NHL лигийн багууд Хятадад гарсан коронавирусийн халдварын улмаас цохиур модны хомсдолд орсон байна.
“Boston Globe”-д бичсэнээр тус лигийн хоккейчдын 75 хувь нь Хятадад үйлдвэрлэсэн цохиур мод ашигладаг гэнэ. Тус цохиур мод нь нийтэд зориулсан цохиур модноос өөр бөгөөд захиалгаар цөөн тоогоор үйлдвэрлэдэг байжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр Хятадын цохиур модны нийлүүлэлт зогссон тул багууд хэмнэлт хийж эхэлсэн байна.
Тоглолтын үеэр үзэгчдэд цохиур мод бэлэглэх, шидэхийг хориглож, бэлтгэл дээр нэг, тоглолт дээр хоёр цохиур ашиглахыг л зөвшөөрдөг болжээ.
Харин “Bauer” компанийн төлөөлөгч “Энэ улирал дуустал цохиур модны нөөц хангалттай ч хувийн захиалга зогссон байгаа” гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )