Уул уурхай, түүхий эдийн талаар дагнан мэдээлдэг Seeking Alpha цахим хуудас Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газарт “Оюу Толгой”-н цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг өргөн барихад бэлэн болсон тухай мэдээллээ.
Рио Тинто компани ойрын хугацаанд бэлэн болсон ТЭЗҮ-г Засгийн газарт өргөн барих юм байна.
Тавантолгойн нүүрсний ордод барих 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг 924 сая ам.доллароор тооцож, Рио Тинто компани 2020-2022 он хүртэл хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө тусгахаар болжээ.
Одоогийн байдлаар “Оюу Толгой” компани эрчим хүчний хэрэглээгээ БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “Баруун дамжуулах шугам”-аас авч байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар, “Оюу Толгой” компани 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээ” байгуулж, гарын үсэг зурж байсан билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Монголын аялал жуулчлалын тоо баримтыг харвал 15 жилийн өмнө 350.000, үүнээс 200.000 нь Хятадын барилгын ажилчид, 70-80 мянга орчим нь төр засгийн шугамаар, албан ажлаар ирэгсэд, үлдсэн 70-80 мянга нь л жуулчид байсан. Одоо 15 жилийн дараа 500.000 гаран. Жуулчид 130.000 орчим. Бүхэл бүтэн улсын хувьд энэ үнэхээр хөөрхийлөлтэй тоо. Энэ динамикийг харвал 1 сая жуулчныг дахиад нэг 15 жилийн дараа л хүлээж авах нь. Хэрэв ойрын хугацаанд сая хүргэе гэвэл агаарын тээврийн бодлогоо л чөлөөл. Хүссэн гадны авиа компани нь хүссэн давтамжаараа нисэг. Энэ тохиолдолд тийзний үнэ буурах боломж бий болно. Яа
1 мега ватт 1 сая ам доллар бараг хүрэхгүй шахуу үнэтэй гэж сонссон. Манайхыг шулаад сурчихаж. Эндээс хэрхэн юмаа үнэтэй шахдаг нь харагдаж байна
500 sayar barij bolno.424 say USDiin ur nemeh ni Riogiinhon
500 саяар монголчууд баръя гээд байна шдээ\n